アジャ・リンポチェ紹介
ホーム
登録: 投稿 (Atom)

主 催 : アジャ・リンポチェ招聘委員会

自分の写真
法話会に対するあたたかいご支援お願いいたします。
アジャ・リンポチェ招聘委員会はチベット・モンゴル文化を多くの人々に伝えるためにモンゴル国、内モンゴル自治区、新彊自治区(シンキョウ)、青海省(フフノール)などのモンゴル系の青年たちで構成されます。
詳細プロフィールを表示

Ажаа Гэгээнтний танилцуулга

 Ажаа Гэгээнтэн нь 1950 оны төмөр бар жилд, Хөх нуурын Бэйс хошуунд монгол малчны гэрт төржээ. Хоёр настай байхад нь 10-р Банчин Богд 8-р Ажиа Рэнбүүчигээр тодруулсан юм. Төвдийн бурханы шашинд "Рэнбүүчи" нь тулку буюу Гэгээнтэний хувилгаан дүрд олгогддог цол юм. Амдо аялгуунд Ажаа гэдэг нь “аав” гэсэн үг агаад 13-р зууны шашны их шинэчлэгч Зонхов ламын эцгийн хойд дүрээр тодорч, Хөх нуурын орчимд, Богд Зонховын төрсөн газар болох Утаа Гүнбүмд хүргэгдэж хутагтаар өргөмжлөгдөн суужээ.
 Гүнбүм хийд бол Зонхов Богд тодорсон, зургаан том Шажны дээд сургуулийн нэг нь агаад Гэлүгвааг үндэслэгч Зонхов ламын төрсөн газар юм. Рэнбүүчи багаасаа Далай Богд, Банчин Богд нараас ном сурч байжээ. 1950-аад оны сүүлээр шажны өөрчлөлтийн хөдөлгөөн эхлэж сүм хийд болон сүсэгтэн олон нийтэд хүнд үе эхэлсэн байна. Улмаар 1960-аад онд Хятадын Соёлын хувьсгалын аймшигт хөдөлгөөний хар салхиар бурханы ном соёлыг хийсгэн үгүй хийжээ. Ийм хатуу цагт ч Жаяг багш, Цүлтэм Лхагсам зэрэг Рэнбүүчийн ачтай багш нар өөрийн амь насыг үл хайхран Гэгээнтэнд нууцаар ном зааж байжээ.
 Рэнбүүчиг арван хоёртойгоос арван долоон хүрэх үед Хятадын бодлого нилээн зөөлөрч Шигацэ дэх Банчин ламын хийд - Даш лхүмбэд суралцаж чадсан байна. Хятадын Соёлын хувьсгалын үеэр байдал дахин хүндэрч, арван долоотойгоосоо хорин найман нас хүртлээ бусад лам нарын хамт хүнд хүчир хар ажлыг хийх болжээ.
 1979 онд Гүмбум хийдийн хамба ламаар дахин томилогдож, 1980-аад оноос Төвд, Хятадад Буддизм дахин дэлгэрч эхлэхэд Ажаа Рэнбүүчи Гүмбумд шашин номын амьдрал, уламжлалт судалгаагаа сэргээжээ. Рэнбүүчи мөн Гүмбум хийдийг засварлах ажлыг эхлүүлсэн бөгөөд 1991 онд Гүмбумд Улаан Загалмайн нийгэмлэгийг ажиллуулах, орон нутагт гамшгийн эсрэг төсөл хэрэгжүүлэх, нутгийн иргэдэд төвд эмнэлгийн эмч, оточ лам нарыг үйлчлүүлэх, хүүхдүүдэд зориулан сургууль босгох зэрэг олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн юм.
1998 онд Гэгээнтэнийг Хятадын Үндэсний Бурхан Шашны Холбооны тэргүүнээр тавих санал ирсэн боловч тэрбээр итгэл бишрэлээ хөсөрдүүлэхгүйн тулд татгалзжээ. Түүний дараа 1998 онд Банчин Богдын хойд төрлийг тодруулах асуудал дээр улс төрийн будлиан гарч, өөрийн нутагт сууж чадахгүйд хүрч Далай ламын тусламжтайгаар АНУ-аас улс төрийн орогнол авснаар Калифорни мужид суух болсон байна. Ажаа Рэнбүүчи нь Калифорни мужийн Милл Валлейд , Төвдийн Нигүүлсэл, Оюуны Төвийг үндэслэн ажиллуулсан юм. 2005 онд Дээрхийн Гэгээнтэн Далай багш Гэгээнтэнээс Төвд Монголын Шашин Соёлын Төв болон Гүмбумын Жамцэ Лин хийдийг удирдахыг хүссэн байна. Дээрхийн Гэгээнтэний хүсэлтийг хүлээн авч Рэнбүүчи одоо Төвд, Монгол шашин соёлыг сурталчлах, Буддизмыг Баруунд танилцуулах ажил хийж байна.

 アジャ・ロプサン・トゥプテン・ギメ・ギャツォ)モンゴル人のチベット仏教高僧。「リンポチェ」とはチベット語で「宝玉」を意味し、チベット仏教の転生活仏への尊称。ダライラマ、パンチェンラマが属するチベット仏教最大宗派ゲルク派の開祖でチベット仏教の大改革者、ツォンカパの父の第21代の転生者とされ、モンゴル人、チベット人を問わず広く慕われている。ゲルク派6大寺院のひとつクンブム僧院(中国名:塔尓[タール]寺)僧院長。
 1950年、チベット北部アムド地方(現中国青海省)のモンゴル遊牧民の家に生まれる。2歳でアジャ・リンポチェの転生者と認められ、クンブム僧院で厳しい修行を開始。中国共産党の宗教弾圧で8歳の時に強制還俗させられるが、個人教師のもとで仏教を学び続け、11歳でいったん僧侶に戻ることが許される。しかし1966年に始まった文化大革命により、16~30歳の十数年間、再び寺院を追放され強制労働を強いられた。1980年以降の緩和政策でクンブム僧院に戻ることが許され、僧院長としてチベット仏教の再興と寺院の再建に力を尽くす。中国共産党政府と折り合いをはかりながら地方の災害対策、伝統医学の継承、初等教育の充実などに成果を挙げ、アムド、モンゴル地域で広く慕われたが、1990年代後半、再び宗教活動への政治的介入が大きくなり、1998年、米国亡命を余儀なくされた。
 現在、米インディアナ州に「チベット・モンゴル仏教文化センター」を設立、世界各地でモンゴル・チベット仏教文化の普及につとめている。